Мэдээлэл   

ХОРООНЫ НЭГ ӨДӨР

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон төв байрны алба хаагчид долоо хоног бүрийн нэг өдөр хороонд үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн байцаагч, цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаа болон гэмт хэрэг, зөрчлийн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 1, 2, Сонгинохайрхан дүүргийн 5, 9, 10, 27, 28, 29, Сүхбаатар дүүргийн 15, Чингэлтэй дүүргийн 11, 16, нийт 12 хорооны хэсгийн байцаагч, хорооны цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг өгч ажиллаа.

Мөн хорооны цагдаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 12 хорооны 131 айл өрх, 272 оршин суугч иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 48 аж ахуй нэгж, 25 хүнсний дэлгүүр, 4 арилжааны банк, 12 зочид буудал, 8 цахим тоглоомын газар нийт 149 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, холбогдох хууль эрх зүйн зөвлөмжийг өгч, аюулгүй байдлыг шалган цаашид камержуулах ажлыг зохион байгуулах, стандартын дагуу шинэчлэх, байгууллагын үйл ажиллагааны хүрээнд ажилчиддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулга, яриа, уулзалт тогтмол зохион явуулах, цагдаагийн байгууллагын үйлчилгээг хаанаас хэзээ, хэнд хэрхэн хандах чиглэлээр нэг бүрчлэн зөвлөгөө өгч ажилласан байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах