Мэдээлэл   

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ЭТГЭЭДҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА - ХОР УРШИГ

Сар шинийн баярыг угтаж Баянзүрх дүүргийн 14-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Наран-туул“ олон улсын худалдааны төвийн түрээслэгч, худалдаа эрхлэгчид, иргэдийг хамруулан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хууль сурталчлах өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан цагдаагийн ахлах дэслэгч  Ц.Бат-эрдэнэ нар “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль” болон хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг худалдан борлуулсан ашиг хонжоо олж байгаа этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага, хор уршгийн талаар хууль эрх зүйн мэдээлэл өгч, халаасны хулгай, орон байрны хулгай, автомашины эд анги алдагдахаас сэргийлсэн 7 төрлийн 562 ширхэг санамж, сэрэмжлүүлэг тарааж ажиллаа.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах