Мэдээлэл   

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ЦАХИМ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Зөрчлийн тухай  болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн алба хаагчдад мэдлэг олгох зорилготой цахим сургалт, хэлэлцүүлэг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газарт зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт Нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хэв журмын тасаг, хэсгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч зэрэг нийт 91 алба хаагч хамрагдав.

Хууль сахиулахын Их сургуулийн ахлах багш, доктор цагдаагийн дэд хурандаа Д.Булган,Р.Эрдэнэбаатар, Б.Наргулан, цагдаагийн хошууч Г.Бямбадорж нар “Зөрчил шалган шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаа, нотлох ажиллагаа, тактик, анхаарах асуудал”, ”Хулгайлах зөрчлийг шалгах, нотлох баримтыг бүрдүүлэх арга тактик”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх”, “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын зөрчлийг шийдвэрлэх арга тактик” сэдвээр сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүлэн алба хаагчдаас санал хүсэлтийг хүлээн авсан юм.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах