Мэдээлэл   

АВТО МАШИН ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ажилдаа явж байсан иргэнийг үл таних этгээд хүч хэрэглэн авто машиндаа суулган хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдэгдсэнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Цогтообаярын удирдсан бүрэлдэхүүн эрэн сурвалжилж тодорхой оршин суух хаяггүй 32 настай Ц гэгч үйлдсэнийг илрүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр ангид саатуулаа.

Уг этгээд нь хоёр удаагийн ял шийтгэгдэж байсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сард Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 3 машинд түлхүүр тааруулан хулгайлж байсан нь тогтоогджээ.

Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хулгайн авто машинтай явсан байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах