Мэдээлэл   

ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

     Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх иргэдийн аюулгүй  байдлыг хангах чиглэлээр 2017 оны 12 сараас өнөөдрийг  хүртэл 9 сарын хугацаанд “ Эмцэг цэг” эргүүл, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  Энэхүү арга хэмжээний хүрээнд 54000 гаруй аж ахуй нэгж байгууллага 32000 иргэн согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалдан борлуулдаг 28000 гаруй баар, караоке, ресторан, хүнсний дэлгүүр, 5600 дэн буудал 4700 зочид буудал, 1300 цахим тоглоомын газар 1500 гаруй саун массажны газрыг шалгаж 2776 зөрчлийг илрүүлэн 290 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллаж байна.

      Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар нийслэл хотод хуваарь цаг хэтрүүлэн ажилладаг баар цэнгээний газруудад зөрчил 80 хувиар буурч, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэдийн үйл ажиллагааг хяналтанд авч зөвшөөрөлгүй үйл ажиллагааг эрхэлж байсан зочид, дэн буудал, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоосон байна.

      Цаашид шөнийн цагаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор “Эмзэг цэг” эргүүл хяналт шалгалтын арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна.

   Иймд иргэд та бүхэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж, зөвлөж байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах