Мэдээлэл   

ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ

Дэлхийн “Автомашингүй өдөр”-тэй холбогдуулан тэмцээн уралдааны үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 байгууллагын 660 цагдаагийн алба хаагч хэв журмын хамгаалалт болон хөдөлгөөн зохицуулалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн Сүхбаатарын талбай дээр асар байрлуулан цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлдэг гэрээт харуул хамгаалалт, галт зэвсгийн бүртгэл хяналт, хүний нөөцийн сонгон шалгаруулалт болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж мэдээлэл өгч нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулан, 4 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажиллаа.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах