Мэдээлэл   

ДАХИН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ҮЙЛДЭГДЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ “ШААРДЛАГА” ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/609 дүгээр захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээний газрууд шөнийн 04:00 цаг хүртэл  ажиллаж байгаатай холбоотой Цагдаагийн байгууллагад хоногийн хугацаанд ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн  40 хувийг архидан согтуурахтай холбоотой дуудлага мэдээлэл эзэлж, түүний 80 гаруй хувь нь 22:00-06:00 цаг буюу шөнийн цагаар бүртгэгддэг.

Иймд тус цагдаагийн газраас дуудлага, мэдээлэл ихээр ирдэг, нөхцөл байдал хүндэрдэг, иргэд олноор цуглардаг, анхаарал татсан 27 аж ахуйн нэгжийн захирлуудыг хүлээн авч уулзалт хийн санал хүсэлтийг нь сонсож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар мэдээлэл солилцож дахин гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар “Шаардлага” өглөө.

Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлснээс 1 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлүүлсэн байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах