Мэдээлэл   

ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА

Шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээ эхлүүллээ.

Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд эргүүл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, зочид буудал, цахим тоглоомын газруудад  хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нийт 3062 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 601, хулгайлах гэмт хэрэг 1175, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 7 байна.

Иймд иргэд та бүхэн аливаа гэмт хэрэгт өртөж , хохирохоос урьдчилан сэргийлж, гэмт хэрэг зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өгнө үү.

Мөн Нийслэлийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх саналаа 1800-1102 дугаарын утсаар өгөх боломжтой.

ТАЙВАН ХОТ – ТАНЫ ОРОЛЦОО

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах