Мэдээлэл   

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН 2018 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж Тус газрын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа оролцлоо.

2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж, энэ онд бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын "Хүндэт тэмдэг"-ээр ахлах мэргэжилтэн, хошууч Б.Давааням, Нийслэлийн цагдаагийн газрын "Баярын бичиг"-ээр мөн хэлтсийн ахлах дэслэгч Б.Төвшинзаяа,ахлах ахлагч Ж.Ганбаатар нар шагнууллаа.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах