Мэдээлэл   

ГЭМТ ХЭРЭГ 54 ХУВИАР БУУРЧЭЭ

Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж иргэд, байгууллагаас 6726 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн.
Энэ хугацаанд /2018.12.29 - 2018.01.02/ бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар тус тус буурсан байна.
Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 53%, хулгайлах 73%, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50%, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88%, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 65 хувиар тус тус буурчээ.
 
САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах