Иргэний зөвлөлийн дүрэм   

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр

1.3өвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь ээлжит болон ээлжит бус хуралдаан байна.

2.3өвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

3.3өвлөл нь тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор дараа жилийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулан, баталж, цахим хуудсанд байршуулна.

4.Хуралдаанаар   хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга, гишүүд санал болгоно.

5.Цагдаагийн төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутаг дэвсгэр болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал ирүүлж болно.

6.3өвлөлийн дарга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.

7.Зөвлөлийн дарга нь ээлжит хуралдаан болохоос 3 хоног, ээлжит бус хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хуралдааны хөтөлбөр, хэлэлцэх асуудлын талаарх мэдээлэл, танилцуулгыг Зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, гишүүд хуралдаан болохоос өмнө мэдээлэлтэй танилцах арга хэмжээ авна.

8.3өвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцох бөгөөд ирц хүрэлцээгүй тохиолдолд хуралдааныг хойшлуулна.

9.3өвлөлийн гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх бөгөөд санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн дарга эцэслэн шийдвэрлэнэ.

10. Зөвлөлийн даргын баталсан дэгийн дагуу 3өвлөлийн хуралдааныг явуулна.

11.Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, хөтөлбөр, холбогдох мэдээллийг хуралдаан болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан цахим хуудсанд байршуулна.

12.3өвлөл хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, бүтэн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэй мэдээлнэ.

13.3өвлөлийн гишүүнд олгосон урамшил, хуралдаанд оролцсон ирцийн мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим хуудсанд байршуулж нийтэд мэдээлнэ.

14.3өвлөл нь үйл ажиллагааны явц, үр дүн, хийсэн ажлын талаар аймаг, нийслэл, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад танилцуулж, нийтэд мэдээлнэ.

Зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1.3өвлөл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

1.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд:

а/Зөвлөл нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн холбогдолтой  мэдээ, үр дүн, тайлан,  түүнчлэн цагдаагийн байгууллагад  аудит хийлгэсэн санхүүгийн тайланг ээлжит болон ээлжит бус хуралдаанд сонсоно.

б/ тайлангийн хуралд иргэдийг оролцуулан нээлттэй явуулж болно.

в/“Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.”.

2.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.2 дахь заалтад  заасан бүрэн эрхийн хүрээнд:

а/цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодпогын бичиг баримттай танилцаж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөв, хэрэгжилтийн тайланг сонсох;

б/цагдаагийн алба хаагчдын сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явцад мэргэжилтэн, шинжээч, судалгааны багаар дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

г/цагдаагийн алба хаагчдын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй танилцаж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

д/ бусад шаардлагатай асуудлаар тайлан сонсож, холбогдох байгууллага, албан тушаалтанд санал зөвлөмж  өгөх.

3.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд:

а/цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуульд заасан хугацаанд шалгах, шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээг улирал тутам авч, дүн шинжилгээ хийх;

в/тухайн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг судалгааны багаар жил бүр гүйцэтгүүлж, түүнд дүн шинжилгээ хийх;

г/гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлтийг авах хайрцгийг цагдаагийн байгууллагад байрлуулж, дүн шинжилгээ хийх;

д/ бусад шаардлагатай асуудлаар тайлан мэдээ авч, дүн шинжилгээ хийж,  санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх.

4.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.4 дэх заалтад   заасан эрхийн хүрээнд:

а/цагдаагийн алба хаагч ажилтны гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, сахилга, ёс зүйн зөрчилд гаргасан статистик мэдээллийг улирал бүр авч, түүнд дүн шинжилгээ хийж, ажлын чиглэл тодорхойлох;

б/цагдаагийн байгууллагын Төрийн албаны салбар зөвлөл, Ёс зүйн хороотой мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

в/цагдаагийн алба хаагчийн гаргасан ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж, цагдаагийн байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх;

г/бусад холбогдох асуудлаар хяналт тавьж, байгууллага, албан тушаалтанд санал зөвлөмж  өгөх.

5.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.5 дахь хэсэгт  заасан эрхийн хүрээнд:

а/Зөвлөл Засаг даргын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, хүргүүлэх;

б/нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд санал өгөх;

в/гомдол, мэдээлэл, өргөдөл, гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистикийн мэдээлэлд үндэслэн нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд судалгааны багаар судалгаа хийлгүүлж, санал, зөвлөмж боловсруулан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Цагдаагийн байгууллагад хүргүүлэх;

г/Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.2 дахь хэсэгт зааснаар төсөвт саналаа хүргүүлэх, мөн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэх;

д/бусад шаардлагатай асуудлаар санал боловсруулах.

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт  заасан дэмжлэг үзүүлэх үүргийг хэрэгжүүлэх хүрээнд:

а/тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын төлөвлөгөө, хөгжлийн бодлогыг боловсруулахад санал өгөх;

б/гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүний онцлогийг иргэдэд сурталчлах;

в/цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн бус байгууллагын түншлэл, итгэлцлийг сайжруулах, гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, туршлага судалж, хэрэгжүүлэх;

г/тухайн нутаг дэвсгэрт ажиллуулах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтоох санал, үндэслэлийг цагдаагийн байгууллагатай хамтран жил бүр холбогдох байгууллагаас тогтоосон жишиг нормативын дагуу боловсруулж, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад хүргүүлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;

д/гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

е/цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл мэнд, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

ё/бусад холбогдох асуудлаар дэмжлэг үзүүлэх.

Зөвлөлийн дарга, гишүүний эрх, үүрэг

            1.3өвлөлийн дарга, гишүүн нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

            2.3өвлөлийн дарга, гишүүд нь Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллгаа явуулна.

            3.Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байх.

 

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах