Сэрэмжлүүлэг   

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иргэд та бүхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, дараахи зүйлд анхаарлаа хандуулж, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Удаан хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байх

Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгаж,  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх

Автомашинаа гэрэлтүүлэг, харуул хамгаалалттай газар байршуулж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх

Таксигаар үйлчлүүлэхдээ улсын сери, дугаарыг нь харах, эд зүйлээ мартаж буухаас  сэргийлж сонор сэрэмжтэй байх

 Архи, согтууруулах ундааг тохируулан зөв зохистой хэрэглэх

Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсээ хэрэглэж, бие биендээ хүндэтгэлтэй хандах

Холын замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын хүндрэлтэй газруудад явахгүй байх

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах