Сэтгэл зүйн зөвөлгөө   

ТА ӨӨРИЙН ХАЙРТАЙ ХҮНЭЭСЭЭ ГАРЦААГҮЙ ШАЛТГААНЫ УЛМААС ХОЛБООГОО ТАСЛАХ ГЭЖ БАЙНА УУ? ТЭГВЭЛ ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ УНШИХАД ГЭМГҮЙ ЮМ БАЙНА

                                1. Богино хугацаанд үерхэж байгаад салах гэж байгаа бол:

         Мэдээжийн хэрэг энэ бол таны хайр дурлалын нэгээхэн аялал юм. Үерхэж байгаа хосууд ихэнхдээ залуус байдаг. Үерхлээ зогсоож болих гэж байгаа бол эхлээд шалтгаанаа зөв тодруул. Энэ бүх насны гэрлээгүй, гэрлэсэн хосуудад хамаатай юм. Шалтгаанаа маш зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Магадгүй танд чин сэтгэлээсээ хайртай биш, эсвэл чи өөрөө тийм ч их хайртай биш гэдгээ мэдэрсэн үед бодолцож болох л юм. Таныг маш ихээр гомдоосон бол хоорондоо сайтар ярилцан ойлголцож байж дараа нь шийдвэрээ гаргах нь зүйтэй. Өсвөр насны охид залуус хайр дурлалын асуудалд хурц сэтгэлийн хөдлөлөөр хандах нь элбэг. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн асуудалд нэлээдгүй ихээр өртдөг. Тэгэхээр энэ бол ердөө л үерхэл шүү дээ. Та хоёр гэрлээгүй, хэн хэн нь залуухан бөгөөд дахиад сонголтууд зөндөө байгаа гэдгийг сана. Магадгүй хэдэн сарын дараа та түүнээс илүү хайртай учрах магадлал хангалттай хувь байна. Охид залуус минь үерхэлдээ цэг тавьж байгаа бол өөртөө итгэлтэй өөр зүйлд анхаарлаа хандуулж дараагийн жинхэнэ хайраа олно гэдэгтээ итгэл төгс байх хэрэгтэй. Битгий уйл, битгий уурла, битгий шанал. Амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үхэх өвчин тусаж, эцэг эхээ алдсан биш. Чиний үнэнч зүрхний дэнлүүг чинхүү хайраараа асаах хүн дэлхийн 7 тэр бум хүний дунд хэдэн зуугаараа байгаа гэдгийг сана. 

                         2. Гэрлээгүй хэдий ч 3-6 жил үерхэж байгаад салах гэж байгаа бол:

        Энэ нь ихэнхдээ 22-30 насныханд нэлээдгүй тохиолддог. Эдгээр хосуудын хувьд салах шалтгаан нь өсвөр насныхнаас илүү бодитой байдаг.  Нэлээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн болохоор бараг л гэр бүлийн хэмжээнд хүрчихсэн гэхэд хэлсдэхгүй. Салалт нь тэдний хувьд бас л хүндээр нөлөөлдөг бөгөөд мартах хугацаа ч үүнтэй адил их шаардагддаг. Гэхдээ  нэгэнт л салж байгаа бол өөрийн байр сууриндаа хатуу байх хэрэгтэй. Өөрийгөө завгүй байлгаж өөртөө болон түүнд эсвэл хэн нэгэнд бурууг тохон шаналж, бухимдаж явахын оронд өөрийгөө хайрлан өөртөө цаг гаргаж өөрийгөө илүү төгс төгөлдөр болгохын төлөө өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Удаан нэг хүнтэй үерхэн амьдарч байсан хүмүүс дараагийн удаад сонголт хийхдээ илүү хашир, эсвэл харьцуулж харах гээд байдаг. Хэнийг ч хэнтэй ч бүү харьцуул. Тэд бол дахин давтагдашгүй цор ганц бие хүн, хувь хүн юм. Нүднийхээ урдуур татсан хөшгөө нээх цаг нь болсон. Яагаад гэвэл нь чи түүнээс, тэр чамаас салчихсан байна шүү дээ. Эргэн тойрноо хар, харьц, өөрөөр мэдэр та хэнтэй юу хийж яаж үерхэж явсан байнаа. Хэнийх нь ч буруу байлаа гээд өөрийгөө, нэгнээ буруутган үзэн ядаад хэрэггүй. Учир нь болоод өнгөрсөн асуудал шүү дээ. Ирээдүйдээ итгэлтэй бай, сайхан хайртай учирч сайхан гэр бүлтэй болно гэдгийг өөртөө үргэлж итгүүл.

                               3. Гэрлэсэн бөгөөд хүүхэдтэй хосууд салах гэж байгаа бол:

          Энэ бол маш их хариуцлага юм. Учир нь эдгээр хосын хувьд хүүхдийн ирээдүй ихээхэн чухал байдаг. Тэдний хувьд салах шалтгаанаас илүүтэй салсны дараах амьдарлын асуудлууд сэтгэл санааг нь илүүтэй зовоодог. Дахин гэрлэлтэд итгэх итгэлгүй, хүүхдээ өөр эцэг, эхтэй болгож чадна гэж үү!, эд хөрөнгөө хуваах,  эдийн засгийн хараат бус байдлаар амьдралаа авч явж чадах уу гэх мэт олон асуудлууд сэтгэл түгшээдэг. Хүүхэдтэйгээ холбоотой байхаас авахуулаад ямар нэг хэмжээгээр бие биетэйгээ таарах, уулзах нь энүүхэнд. Хэрвээ та үнэхээрийн эхнэр хүүхэд, нөхөр хүүхдээсээ салах гэж байгаа бол нь хамгийн түрүүнд хүүхдийнхээ ирээдүйн талаар хоорондоо баталгаатай тохиролцон ойлголцох нь чухал юм. Эхнэр, нөхрийнхээ дэргэд хором ч байж чадхааргүй таныг, хүүхдээ ихээр зовоож эерэг хандлага үүсгэх арга чарга хэрэглээд ч нэмэргүй бөгөөд салалт л үүнийг цэглэх юм бол энэ тухай сөхөж болох л юм. Яаран шийдвэр гаргахаа түр азнах хэрэгтэй. Учир нь сүүлд нь харамсаад ч барахгүй алдаа хийж болно шүү дээ. Та хоёрын салалт хүүхдийн чинь аз жаргалтай байх үгүйтэй салшгүй холбоотой байдаг учир сайтар бодож, хэлэлцэж, хүлээн зөвшөөрч байж шийдвэрээ гаргаарай. Мэдээж салчихсан бол зарим зүйлийг санах хэрэгтэй. 50, 60 насалчихаад олон хүүхэдтэй хэрнээ биесээсээ салж өөрсдийн жинхэнэ сэтгэлийн аз жаргалтай амьдарлаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Амьдралд хүн өөртөө итгэх итгэлээ л гээж болохгүй. 

         Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн байх ёстой боловч бидний амьдралд хэн нэгнээс зүрх сэтгэлийнхээ холбоог таслах үе ямар нэгэн байдлаар тулгардаг.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах