Сэтгэл зүйн Мэдээлэл   

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГУРАВДУГААР ХЭЛТЭСТ СЭТГЭЛ ЗҮЙЧИД БАГААР АЖИЛЛАЛАА

      Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн сэтгэл зүйчдийн баг нь 2017 оны 05 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн “Эрүүл цагдаа” арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн алба хаагчдад албаны болон хувийн амьдралдаа хандах хандлагыг эерэгжүүлэх, ажлын байрны стресс, түүнийг бууруулах чиглэлээр сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үзүүлж ажиллалаа.

 Нэг. Сэтгэл зүйн сургалт, мэдээллийн чиглэлээр

     Алба хаагч өөрийнхөө сэтгэл зүйг тодорхойлох, сэтгэл санааны байдал, стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр тус цагдаагийн хэлтсийн нийт 47 алба хаагчид “Ажлын байран дах стресс түүний хоруу чанарыг бууруулах аргачлал”, “Эерэг сэтгэлгээ, хамтын хүч” сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтын явцад олон талт сэтгэлгээг хөгжүүлэхийн ач холбогдол, хэрхэн ямар арга замаар сэтгэлгээг хөгжүүлж болох талаар мэдээллийг өгч ажиллав.

Хоёр: Сэтгэл зүйн судалгаа, оношлогооны чиглэлээр 

      Тус хэлтсээс сахилга ёс зүйн зөрчил гаргасан 6 алба хаагчаас бие хүний 16 хүчин зүйлийг тодруулах судалгааг авч, үр дүнд үндэслэн алба хаагч нэг бүрээр сэтгэл зүйн тодорхойлолт гарган, хэрхэн өөрийн сэтгэл зүйг зохицуулан ажиллах талаар зөвлөмжийг олгосон.

       Тус хэлтсийн 47 алба хаагчаас “Сэтгэн бодох чадвар”-ын сорилыг авч, судалгааны дүнд үндэслэн цаашид зохион байгуулах ажлын санал боловсруулж,  дүнгийн танилцуулгыг хэлтсийн даргад  хүргүүлэв.

       Удирдах ажилтнуудад удирдлагын сэтгэл зүйн мэдээлэл өгөх, санал сэтгэгдлийг судлах зорилгоор удирдах ажилтны болон алба хаагчдын үндсэн ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэхэд нэн шаардлагатай ажлын байрны орчин, нөхцөл, ажлын ачаалал, тэдгээрт хандах хандлага ямар байгаа эсэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд цаашид зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллах зүйтэй эсэх талаар нийт 5 дарга нараас сэтгэл ханамжийн түвшинг тодруулах судалгааг авч, сэтгэл зүйн үнэлгээ, тодорхойлолт гаргасан.

       Мөн 4 тасгийн дарга нараас удирдах ажилтан бие хүний хувийн шинж, үйл ажиллагааны үр дүнгийн хамаарал нь хамт олон доторх бие хүний байр, суурь, сонирхол, хамт олны гишүүдийн сонирхолтой тохирч байгаагаас хамаарч үнэлгээ өгөх замаар хандлагын түвшин, онцлогийг дарга тус бүрээр тодорхойлолт гарган байгууллагын дотоод цахим сүлжээгээр хүргүүлж, тус бүрт тусгайлан удирдлагын сэтгэл зүйн мэдээлэл хүргэж ажиллалаа.

Гурав: Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын чиглэлээр

       Тус хэлтсийн бие бүрэлдэхүүнээс ажлын өндөр ачаалалтай ажиллаж буй тасаг, албадаас тусгайлан эрүүгийн болон мөрдөн байцаах албаны алба хаагчид, жижүүрийн шуурхай алба, машинт эргүүлийн 14 алба хаагчид тус бүрээр тусгайлан стресс бууруулах, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх бүлгийн сэтгэл заслыг зохион явуулж, санал сэтгэгдлийг сонсон, зөвлөмж өгч ажиллав.

       Тухайн байгууллагын удирдлагын хүсэлтээр 7, өөрийн хүсэлтээр 1 алба хаагчидтай ганцаарчлан уулзан санал сэтгэгдлийг тодруулах ярилцлага хийж, тэдгээрээс гаргасан санал хүсэлт удирдлагад нь уламжилж, сэтгэл зүйн шалтгаант нөхцлийг судлан, тэдгээрт үүсэж буй бий болсон алба үүргийн болон гэр бүлийн харилцааны зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, нойргүйдэл, архины хамаарал, стресс, депрессийг даван туулах, өөрийгөө хөгжүүлэх, өөрчлөх зэрэг чиглэлээр сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг тодруулах ярилцлага хийж, сэтгэл зүйн зөвлөмж олгож ажилласан.

 Дөрөв: “Гэр бүлийн үнэ цэнэ” арга хэмжээ

       “Гэр бүлийн үнэ цэнэ” арга хэмжээний хүрээнд тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагч дундаас ажлаа хэвийн сайн гүйцэтгэж байгаа ч сэтгэл зүйн шалтгаант асуудал тээж яваа, гэр бүлийн харилцаанд анхаарах шаардлагатай 2 алба хаагчийг сонгож, эхнэр, нөхөрт нь зориулан “Ханьдаа илгээх захидал”-ыг бичүүлж, нэг нэгэндээ талархах, уучлах зэргээр дотоод сэтгэлээ нээх зорилгоор сэтгэлийн үгийг дамжуулан хүргэсэн ба гэр бүлийн үл ойлголцлыг арилгах, эерэг сэтгэгдэл үлдээх боломжийг бүрдүүлэхээр гэр бүлийн эхнэр, нөхөрт “Халамжит хань” өргөмжлөл гарын авлага гардуулав.

    /Жич: Нийт 47 алба хаагчийнолон талт сэтгэлгээний түвшингийн судалгаа болон 5 удирдах ажилтнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн, 4 тасгийн дарга тус бүрийн хандлагын тодорхойлолт, 6 алба хаагчаас авсан бие хүний 16 хүчин зүйлийг тодруулах судалгааны дүнд үндэслэн сэтгэл зүйн тодорхойлолтыг бичиж хавсаргав. /

 

 Нийслэлийн цагдаагийн газрын,

 Хүний нөөц, сургалтын хэлтсийн сэтгэл зүйчдийн баг

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах