Сэтгэл зүйн зөвөлгөө   

БИДНИЙ БИЕД ТУСТАЙ БАЙЖ БОЛОХ ЗАРИМ МУУ ЗУРШЛУУД

      Мэдээж нэгэнт л төгс төгөлдөр хүн гэж үгүйгээс хойш, хүн бүрт л таагүй, муу зуршлууд байдаг. Гэвч тэдгээрийг аль болох засаж залруулан, амьдрал ахуйдаа ашигтай байдлаар эргүүлэх нь чухал шүү дээ. Иймд та бүхэндээ сонирхуулах үүднээс эрүүл мэндэд тустай муу зуршлуудыг хүргэж байна.

1. Хов ярих

Хов жив ярих, хүнийг ардуур муулах нь бүдүүлэг болоод муухай зуршил болохыг хүн бүр мэднэ. Гэвч үүнд ч бас ашиг тустай тал гэж байна. Та бусадтай хов базаж, орчлон дэлхий дээр болж өнгөрсөн онцгой сонин зүйлсийн талаар ярилцах нь эерэг энерги хуримтлуулж, стресс бухимдлаас таныг сэргийлдэг байх юм. Мөн бусадтай хурдан дотносох, найзууд болоход ч чухал нөлөөтэй. 

2. Кофе уух

Мэдээж их хэмжээний кофе уух нь зүрх, цөс, дотор эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, биед муугаар нөлөөлдөг. Гэвч хэмжээ тунг нь тааруулаад уух нь харин ч биеийг амрааж, стресс ядаргааг тайлан, эрч хүчээр тэтгэж байдаг байна.

3. Балаа тогших

Бид ямарваа зүйлсийн талаар бодож суухдаа өөрийн эрхгүй балаа тогшиж байдаг. Энэ нь хамт байгаа хүмүүст тавгүй байхаас гадна бухимдлыг нь төрүүлж байдаг аж. Харин тус зуршил нь анхаарал төвлөрүүлж, сэтгэн бодох чадварыг түргэсгэж өгдөг шидтэй юм.

4. Өдөр бүр үсээ угаахгүй байх

Өдөр бүр үсээ угаахгүй бол үс тослогтон, өөрт болоод өрөөлд тун ч тухгүй байдаг. Хэрэв та үсээ өдөр бүр угаалгүй хааяа нэг өнждөг бол энэ нь зөв үйлдэл байна шүү. Үсийг тогтмол угааснаар тослогийн тэнцвэртэй байдал алдагдаж, үс хуурайшиж эхэлдэг байна. Цаашлаад үс хугарч унах томоохон шалтгаан болж өгдөг аж. Иймд та ядаж 2-3 хоногт үсээ нэг удаа зохих ёсны дагуу угааж заншаарай. 

5. Хяналтаас гарах

Хяналтаас гарч, уурлаж, орилж чарлах нь сайн зан чанар, зуршил биш гэж үздэг. Энэ нь тухайн хүнд стресс нэмж, хажууд байгаа хүмүүст нь ч төвөг учруулдаг билээ. Гэхдээ ингэснээр таны үхэжсэн эсүүд сэргэж, дотор тань тээглээд байсан хар зүйл хормын төдийд алга болдог гэдгийг та мэдэх үү? Бид яагаад ч юм хүнд үед хэлвэл арай дээрдэж байгаа мэт мэдрэмж төрдөг билээ Иймд та уур бухимдлаа дотроо хадгалаад байлгүй хааяа ч болов өөртөө цаг гарган сэтгэл засалын орчинд эсхүл хүнгүй орчинд уур уцаарыг тань хүргэсэн хүн юмс үзэгдлийг төсөөллийг бий болгон, хараалын үг хэлэх, хашгирах зэргээр гадагшлуулж, өөрийгөө хамгаалж явбал зохилтой. 

6.Тамхи татах

Тамхи нь бидний биед маш сөрөг, олон муу талтай. Жирэмсэн эхийн ургийн гажиг, зулбалт, дутуу төрөлт, хүчил төрөгчийн дутагдал зэргүүдийн шалтгаан болдог. Мөн царай төрхийг хөгшрүүлж, дуу хоолой бүдүүсгэн, цаашлаад мөгөөрсөн хоолойн хорт хавдар, уушгины онц ноцтой өвчлөлд хүргэдэг. Гэвч саар бүхэн байхад сайн зүйлс ч оршин байдаг. Тамхины никотин нь хүний 36 төрлийн микробыг устгадаг ба үүнээс 8 нь хортой микроб байдаг аж. Мөн Никотин судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар никотин нь "Паркинсон", "Альцгеймер" зэрэг өвчнийг үүсгэх эрсдлийг 70%-аар багасгаж, бүдүүн гэдэсний үрэвслээс сэргийлдэг аж. Энгийн хүмүүсийг бодвол тамхи татагчдад аливаа харшил өгөх нь бага байдаг байна. Сонирхолтой нь нийт тамхи татагчдын 5%-8% нь зүгээр л тамхи татах зуршилтай байдаг бол 94%-96% нь тамхинаас хараат байдалд орсон байдаг. Тиймээс та тамхи татдаг бол аль болох түргэн тэрхүү хорт зуршлаасаа татгалзаарай.

7. Түргэн хоол

Түргэн хоол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, таргалалт, өвчлөлд хүргэдэг гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Гэхдээ идэхгүй гэж өөрийгөө хорьж, зовоохоос илүүтэй, хааяа нэг идэж байхад буруутах зүйл байхгүй юм. Та сардаа нэг удаа түргэн хоол идсэнээр биед тань сөрөг үр дүн үгүй бөгөөд танд аз жаргал баяр баяслыг бэлэглэж, эерэг энергиэр цэнэглэдэг байна.

8. Унтах

Өглөө бүрийг хэцүүхэн угтаж, өдөржин унтах хүмүүсийг арчаагүй, залхуу гэхчлэн элдвээр дууддаг. Харин тус төрлийн хүмүүст ч мөн ашигт чанар гэж байна шүү. Их унтсанаар таны бие, эрхтэн бүрэн гүйцэт амарч, таргалалтаас сэргийлж чаддаг аж. Иймд та ядаж амралтын өдрүүдэд сайн унтаж амарч, эрч хүчээ сэлбэж байгаарай.  

9. Бохь зажлих

Бохь зажилснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, амны хөндийн эрүүл аюулгүй байдлыг хангаж өгдөг юм.  Үүнээс гадна ой тогтоолт сайжруулж, хоолны дуршил багасгаж байдаг төдийгүй стресс, ядаргаанаас ангижруулдаг аж. Та хоолоо идсэний дараа бохь зажилж хэвшиснээр хоол шингэж, турах боломжийг олгодог байх юм.  

10. Залхуу

Гэрээ сайхан цэвэрлье гэхээр хаанаас нь яаж гэдгээ мэдэхгүй бухимдаж, толгойгоо өвтгөж байна уу? Тийм бол зүгээр л тэгээд орхичих. Дараа нь хүссэн үедээ л цэвэрлэчихэд болно шүү дээ. Гэр замбараагүй байх нь тухайн хүнд хамгийн тав тухтай, сэтгэл амар байдлыг бэлэглэхээс гадна сэтгэн бодох, шинэ зүйлсийг бодож олох чадварыг хөгжүүлж, өндөр түвшинд аваачдаг байна. 

11. Шоколаданд дурлагч

Шоколад идсэнээр таргалж, биеэнд дэх чихрийн хэмжээ ихсэж, элдэв харшил, өвчтэй болохоос гадна амны хөндийд сөрөг талтай хэмээдэг. Харин та шоколадыг зөв цагт, хэрэгтэй үед л идэх аваас энэ нь шидэт эм болж хувирдаг байх юм. Жишээлбэл та ядарч сульдсан үедээ шоколад идэх төдийд л эрч хүч тань сэргэж, тархины ажиллах хурд нэмэгддэг аж. Мөн хар шоколад нь биед онцгой сайн нөлөөтэй бөгөөд турахад хүртэл тус хүргэнэ. 

12. Видео тоглоом тоглох

Видео тоглоом тоглох нь сайн зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Эхэндээ сонирхож тоглох хэдий ч аажмаар донтож, амьдралаа видео тоглоомгүйгээр төсөөлөх боломжгүй болсон байдаг. Харин үүний тунг тааруулан хэрэглэх аваас эмчилгээ ч болдог байх юм. Видео тоглоом тоглосноор гүйлгээ ухаан сайжирахаас гадна элдэв өвдөлтийг намдаадаг аж. 

15. Шар айраг уух

Согтууруулах ундааны нэгээхэн төрөл болсон шар айраг нь олон гайхалтай ашигт чанартай. Хэрэв та хэм хэмжээг нь тааруулж хэрэглэх аваас хорт хавдартай тэмцэж, ой санамжыг сайжруулахаас гадна эсийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж өгдөг байна. 

       Төгсгөлд нь хэлэхэд ямар гоё сайхан зүйлс хэмжээ тунг нь тохируулахгүй бол хүнд илүүддэг бас донтуулах тул та өөртөө тохируулж, хэзээ хаана, ямар шалтгаанаар, ямар нөхцөлд, хэр хэмжээгээр вэ гэдгээ л сонгож чадах бол зарим сөрөг гэх зуршил хүртэл бидэнд ашиг тусаа өгч болох юм.

 

 Сэтгэл зүйчдийн баг

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах