Сэтгэл зүйн Мэдээлэл   

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН БАГ ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН СОНСОГЧДОД СЭТГЭЛ ЗҮЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

Тус их сургуулийн ажлын захиалгын дагуу Цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж байгаа 2017-2018 онд элсэгчдийн бие хүний сэтгэл зүйн байдал, зан чанарын талаар судалгаа авах, ярилцлага хийж оношлон, сонсогчийн талаар сэтгэл зүйн мэдээллээр хангах зорилгоор “Гүнжийн хоолой”-д байрлах хээрийн Сургалт, дадлагын төвд 2017 оны 08 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний төв зэрэг Хууль сахиулахын агентлагуудын сэтгэл зүйчид хамтран зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд Нийслэл дэх цагдаагийн хүрээний байгууллагууд болох Мөрдөн байцаах алба, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Нийтийн хэв журам хамгаалах газар, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 11 сэтгэл зүйчдийг Нийслэлийн цагдаагийн газраас хариуцан, хамтран ажиллалаа.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах