Иргэдэд   

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД


    Цагдаагийн байгууллага Нийслэл хотын оршин суугчид, иргэд, зочид төлөөлөгчдөд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг 24 цагаар хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах,  зочид төлөөлөгчдийн арга хэмжээний үед аюулгүй байдлыг хангаж ажиллана. 
    Улс орнуудын зочин төлөөлөгчид ирэхэд дэлхийн улс орнуудын чиг хандлага, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарал манай улсад төвлөрнө. 
     Манай орны нэр хүнд дэлхийн хэмжээнд яригдах энэ үеэр гэмт хэрэг зөрчилгүй, зам тээврийн осол, авааргүй, түгжрэл саатлыг багасгах, амар тайван байдлыг хангахад цагдаагийн алба хаагчдын ажлын ачаалал нэмэгдэж, уртасгасан цагаар ажиллана. 
    Нийгмийн хэв журам сахиулах болон хамгаалалтын ажилд Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид, болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг татан оролцуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
    НЦГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд дуудлага хүлээн авах шугамыг нэмэгдүүлж НҮБ-ын зөвшөөрөгдсөн 5 хэл дээр мэдээлэл авах алба хаагчид, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн хэсэгт гадаад хэлтэй алба хаагчдыг томилон ажиллуулах, зэвсэгт хүчнээс гадаад хэлтэй алба хаагчдыг авч ажиллуулахаар болов. 
    Иргэдээс сайн дураараа  энэ ажилд туслан орчуулга хийх хүмүүс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж болно.
    Нийслэлийн иргэд маань зочид төлөөлөгчдийн хамгаалалтын үед цагдаагийн байгууллага, алба хаагчдаас тавьж байгаа хууль ёсны шаардлагад хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөнд оролцохдоо замаа зөв сонгон  автомашиныхаа дугаар заасан өдөр  хөдөлгөөнд оролцон хотын захын замын чиглэлийг сонговол түгжрэл багатай байхыг  танд  зөвлөж байна.
    Цагдаагийн байгууллагаас иргэдийг гудамж, замын хөдөлгөөнд  оролцоход  түгжрэл сааталд оруулахгүй, хөдөлгөөний ачааллыг зохицуулах талаар тодорхой санал гарган чуулган зохион байгуулах Үндэсний зөвлөлдөх хороонд хүргүүлэн Нийслэлийн Засаг дарга захирамж гарсан: 
    Нийслэлийн Нарантуул, Өгөөмөр, Цайз, Да хүрээ, Мишээл экспо, 100 айл орчмын худалдаа, үйлчилгээний газар зэрэг худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаж 26-ны баасан гарагт амарна. , 
   Хотын төвийн замын хөдөлгөөнд автомашины дугаараар хязгаарлалт хийнэ. /улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тээврийн хэрэгслийг 26, 28-ны өдөр, сондгой дугаартай тээврийн хэрэгслийг 27, 29-ний өдрүүдэд 7.00-21.00 цагийн хооронд “Их тойруу”-гаас дотогш, “Геологийн уулзвар”-аас “Чулуун овоо” хүртэл замуудад/  болсныг иргэд та бүхэнд танилцуулж байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах