Мэдээлэл   

“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянгол дүүрэг дэх цагдаагийн I, II дугаар хэлтсүүд хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ оны эхний 9 сарын байдлаар 4833 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1709 буюу 35.3 хувийг “хулгайлах”, 1052 буюу 21.7 хувийг “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөх хандлагатай, гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөр арга замаар зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын үндэсний их сургууль, хороодын Засаг дарга, сууц өмчлөгчдийн холбоодын захирал, аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч, иргэдийн төлөөлөл 140 хүнийг оролцуулж, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг нэгтгэн зөвлөмж гаргаж Баянгол дүүргийн харьяа байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүдэд мөрдлөг болгон ажиллаж “Амар тайван, амгалан” Баянгол дүүргийг бий болгоход хэлэлцүүлгийн зорилго оршин байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах