Мэдээлэл   

ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР 700 АЛБА ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын 700 алба хаагч хэв журмын хамгаалалт болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Мөн баярын арга хэмжээний үеэр халаасны хулгайн гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан хэлтсийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Иргэд Та бүхэн аливаа гэмт хэрэгт өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлж гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд нэн даруй мэдэгдэх, перотехникийн хэрэгсэл хувиарааа буудуулахгүй байхад анхаарахийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах