Мэдээлэл   

ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН ХҮНИЙ ТОО 63.3 ХУВИАР ӨСЧЭЭ

Нийслэлийн хэмжээнд шүүхээр баривчлагдсан хүний тоо 904 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 292 буюу 47.7 хувиар өсчээ. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо 18489 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7169 буюу 63.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ өссөн хэмжээгээрээ цагдаагийн байгууллагын нэгдсэн санд /гарын хээний сан гэх мэт/  гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй хүмүүс бүртгэгдэж улмаар гарсан буюу гарч болох эзэнгүй гэмт хэргийг илрүүлэхэд  шууд ба шууд бус  утгаар үр дүнд нь нөлөөлөх, мөн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээ болно гэдгийг та бүхэн ойлгох байхаа.  

Хүн амын тоо эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал ойролцоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 3-н хэлтсүүдийг харьцуулахад энэ ажлын үзүүлэлт өдөр, шөнө шиг ялгаатай байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтэс энэ оны эхний 3-н сард зөрчил гаргасан 415, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсүүд 70 этгээдийг тус тус баривчлуулсан байна. Энэ нь дүүргүүдийн хэлтэс, тасгийн дарга нар алба хаагч нэг бүрийн ажлыг мэдэж, мэдэрч зохион байгуулалтын зөв оновчтой арга хэмжээ авснаар нийгэм, иргэдэд учрах хор хохирлыг багасгаж, улмаар төр, засаг болон хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагийн тод илрэл юм.

Гэмт хэргийн үүд хаалгыг хаадаг ганц арга нь зөрчил нэг бүрт үр нөлөөтэй тохирсон хариуцлага тооцох явдал юм. Энэ нь жижиг юмнаас том зүйл рүү шилжих процессыг хааж байгаа бодитой ажил гэж ойлгох нь зүйтэй. /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх/

Зөрчил гаргасан этгээдийн үйлдлийг маш чадварлагаар нотлох арга барилд зөрчил шалгах эрх бүхий албан хаагчдыг сургах асуудал чухал байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах