Мэдээлэл   

ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн  үйл ажиллагаанд нь туслан дэмжих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хамтран ажиллах зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээг  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 26 -ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын нийт 40 алба хаагч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд байсан нийт 2312 эрүүгийн хэргүүдээс 808 хэргийг буюу 35 хувийг шийдвэрлэсэн байна.

Арга хэмжээний үр дүнг дүгнэж, бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах