Мэдээлэл   

“ХЭСГИЙН БАЙЦААГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/297 дугаар тушаалаар батлагдсан “Хэсгийн байцаагч хөтөлбөр”-ийн биелэлтийг хангах  чиглэлээр “Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг 154 хорооны хэсгийн байцаагч нарыг хамруулан зохион байгууллаа.

Уг сургалтын үеэр “Хэсгийн байцаагч хөтөлбөр”-ийн хүрээнд хамт олноо хошуучлан ажилласан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Өнөржаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Тодгариг нарыг “Хүндэт тэмдэг”-ээр, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Анударь, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад П.Содбилэг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Жавхлан нарыг “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах