Мэдээлэл   

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ

Хэлтсийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг 2014 онд шинээр байгуулж жил бүрийн тэмдэглэлт баярын өдрүүдэд хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний дунд уралдаан, тэмцээн зохион байгуулан 6 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хугацаанд:

- Цагдаагийн алба хаагчдын хуримыг анх удаа “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран зохион байгуулсан,

- Нийгмийн хариуцлагатай байгууллага шалгаруулах уралдаанд хэлтсийн нэг алба хаагчийг сонгон байшин барьж өгсөн,

- Нийслэлийн онцгой байдлын газар, БНСУ-ын Чонан хотын Галын академитай хамтран “Анхан шатны түргэн тусламж үзүүлэх” 7 хоногийн сургалтад 25 алба хаагчийг хамруулсан,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид “Гэгээн өдөр” арга хэмжээ, хэлтсийн ар гэрийнхэнтэй хамтран “Алтан намар” ургацын баяр, Караоке дуу, Боулингийн тэмцээн зэргийг тус тус амжилттай зохион байгуулаад байна.

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт”-д ЦЕГ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гаргасан танилцуулга үзэсгэлэнд тус зөвлөлийн хийсэн ажлыг жишиг болгон танилцуулсан.

“Pro make up” гоо сайхны студитэй хамтран алба хаагчдын гэр бүлийнхнийг хамруулан ажлын байраар хангахаар сургалтад хамруулаад байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах