Хүний нөөц   

ГАЛТ ЗЭВСГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Нийслэлийн цагдаагийн удирдах газар нь Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Тусгай ажиллагааны газруудтай хамтран харьяа 8 дүүрэг дэх цагдаагийн газрын 16 цагдаагийн хэлтсийн 941 алба хаагчдад "Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах мэргэшүүлэх сургалт”-ын үргэлжлэл болох “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт”-ыг 2019 оны 10 дугаар сарын 14-21-ны өдрүүдэд тус төвийн “Нарстай” дахь Хээрийн сургалтын хэсэгт 8 ээлжээр амжилттай зохион байгууллаа.

      Сургалтаар Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан “Галт зэвсэг байнга биедээ авч явах эрх бүхий жагсаалт”-д заасан болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын цагдаагийн албаны чиглэлээр ажиллаж байгаа алба хаагч нарт холбогдох хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах ур чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах