Мэдээлэл   

148.4 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХУРААЖ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ

    Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгтэй.


    Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран нйислэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 730 алба хаагч, 130 олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл ажиллаж 9681 айл өрх, 213 аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, сайжруулсан шахмал түлш борлуулах дундын бөөний төв 30, түлш борлуулах 305 цэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулсан.

     Шалгалтаар Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 4 постоор нэвтэрсэн 1225 ачааны автомашин, суудлын автомашин 3456-ийг шалгахад хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 20, түүхий нүүрс хэрэглэсэн 47, түүхий нүүрс борлуулсан 1, бусад утаа үүсгэгч зүйл шатааж хэрэглэсэн 2, нийт 72 зөрчил илрүүлж 148.4 тонн түүхий нүүрсийг хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад харъяаллын дагуу шилжүүлээд байна.

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах