Мэдээлэл   

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРААС ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ АХИУЛАХААР НЭГЖҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

   Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар хэлтсүүдэд мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт эрэн сурвалжлах шаардлагатай сэрдэгдсэн болон сэжигтэн этгээдүүд, гэрч, хохирогч нарыг олж тогтоох, эзэнгүй хэргийг илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйгээр хангаж, туслан дэмжиж хамтран ажиллах зорилгоор хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас зохион байгуулсан.

    Тус газраас Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран 2020 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж 142 хэргийг шийдвэрлэсэн нь нийт хэрэг бүртгэлтийн хэргийн 6,8 хувь, шийдвэрлэх боломжтой хэргийн 54,4 хувийг эзэлж байна.

    Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн арга хэмжээг зохион байгуулж байна.

  Хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахдаа Нийслэлийн прокурорын ерөнхий газар, харьяа дүүргийн прокурорын газрын удирдлага болон хяналтын прокуроруудтай Мөрдөн шалгах газар, дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагуудаас уулзалт зохион байгуулж ажлаа төлөвлөн ажиллаж байгаа нь хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, ажил ачааллыг бууруулах, шинэ залуу алба хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сурган дадлагажуулж, мэргэшүүлэх чиглэлээр бодитой үр дүнтэй арга хэмжээ болж байна.    

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН

МӨРДӨН ШАЛГАХ ГАЗАР

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах