Мэдээлэл   

ТАЙВШРАХ ЦАГ БОЛООГҮЙ УЛАМ ХИЧЭЭЦГЭЭЕ

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахал /КОВИД-19/ өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, 223, 436, 438 дугаартай захирамжууд гарч хэрэгжилтийг хангуулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг тасралтгүй зохион байгуулж зөрчил гаргасан 210 иргэн, хуулийн этгээдэд хуулийн дагуу хариуцлага оногдуулж, удаа дараа зөрчил гаргасан 51 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл, 26 цахим тоглоомын үйлчилгээ эрхлэх гэрчилгээг цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангаж олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан 12 мянга гаруй иргэнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцон байгаа нь эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг зарим иргэдээс дагаж мөрдөхгүй байгаа нь харагдаж байна.

“Covid-19” вирусын халдвар өдөр хоног, цаг, минутаар хэмжигдэж өнөөдрийн байдлаар дэлхийн 212 оронд бүртгэгдэж, цар тахал хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед иргэн бүр үүрэг хариуцлагаа улам сайжруулж, хувийн ариун цэврийг сайтар сахин, анхаарлаа сулруулж, тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр анхааруулсаар байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг иргэдэд өгч байна.

Нэг: Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, дэлхийн эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэх.

Хоёр: Олноор цуглахгүй байх, гудамж талбайд ил задгай нус, цэр, шүлс, хог хаяхгүй байх.

Гурав: Онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж, тусгаарлалтын дэглэмийг мөрдөх.

Дөрөв: Гараа сайтар савандаж угаах, амны хаалтыг тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахих.

Тав: Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гудамж талбай, олон нийтийн газар, худалдаа үйлчилгээний төвөөр дагуулж явахаас татгалзахыг зөвлөж байна.

 

 НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах