Мэдээлэл   

ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ХЯНАЛТ САЙЖИРЧ БАЙНА

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд ирж байгаа дуудлага мэдээллийг шуурхай, хууль зүйн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавин энэ оны нэгдүгээр улиралд хүлээн авсан дуудлага, мэдээллээс 1044 дуудлагын шийдвэрлэлтийг өөрчлүүлж, 70 дуудлагыг дахин шалгуулж, 750 дуудлагад зохицуулалт хийн шуурхай очуулж, 5044 иргэнтэй холбогдож санал хүсэлтийг нь сонсож шийдвэрлэн, дуудлагад очилгүй шийдвэрлэсэн 7 зөрчлийг илрүүлж засуулан, үүрэг гүйцэтгэж байгаа  82 алба хаагчид газар дээр нь зааварчилгаа өгч ажиллаа.

Гомдол, мэдээллийн бүртгэлд авч хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалд хийгдвэл зохих ажиллагаа хууль ёсны,  үндэслэлтэй, бүрэн гүйцэд явуулсан эсэхийг нягтлах, материал бүрдүүлэлтийн чанарыг ахиулах зорилгоор  өглөө, оройд тогтмол 3-5 цагдаагийн хэлтсүүдийн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалтай танилцаж гаргасан алдаа, зөрчлийг тухай бүр нь засуулж зааварчлан, дарга удирдлагуудад нь мэдэгдэн эргэх холбоотой ажилласнаар алба хаагчдын ур чадварт тодорхой ахиц гарч энэ оны хоёрдугаар сард дээрх зөрчил 570 бүртгэгдэж байсан бол гуравдугаар сард 256 болж буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Хоногийн хугацаанд ирсэн дуудлага мэдээлэл болон алба хаагчдын үйл ажиллагаанаас илэрсэн алдаа зөрчил, сайшаалтай ажил арга хэмжээний талаархи мэдээг өглөө бүр НЦУГ-ын дэд бөгөөд ЗУГ-ын даргад мэдэгдэж орой 17 цагийн рапортаар дүүргүүдэд тогтмол мэдээлж ажлын чиглэл, анхааруулга, үүрэг хүргүүлэн биелэлт үр дүнг эргэн  тооцож байна.

 


Дуудлага мэдээллийн “ECS” программын шийдвэрлэлтийн төлөвийг хууль тогтоомжтой нийцүүлэх, алба хаагчидад нэг мөр зөв ойлголт өгөх зорилгоор өмнө нь хэрэгжүүлж байсан шийдвэрлэлтийн 12 төлөвийг 9 төлөвт шилжүүлсэнээр дуудлага  мэдээлэлийг хууль зүйн дагуу шийдвэрлэхэд ахиц гарлаа.


 

Мөн уг программд дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарт дуудлага, мэдээлэл бүрийг хянах зохицуулалт хийж өгч хэрэгжүүлснээр хариуцсан хэлтсүүдэд ирж байгаа дуудлага, мэдээлэл бүртэй цаг алдалгүй танилцаж хүн, хүчний зохицуулалтыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалд тухай бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах нөхцөл бүрдэж хяналтын үйл ажиллагаа сайжирч хэвшил болсон байна.

 НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах