Цахим тоглоом   

Засгийн газрын тогтоол

           Харилцаа, холбооны зохицуулах хороо нь бусад мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж, өдөр тутмын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг байгууллагаас хяналт тавин ажиллаж байсан.

           Монгол Улсын Их хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйл /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллагын үүрэг/-ийн 28.1.11 дэх хэсэг /харьяа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлага, ажиллах цагийн хуваарийг баталж, мөрдүүлэх;/-т цахим тоглоомын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тусгажээ.

         Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хүчингүй болгосон.

          Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд эдгээр байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г дүүргийн Засаг даргын орлогч, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болно. 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах