Мэдээлэл   

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "АЛДВАЛ ГАЛДАНА" АЯН ЯВАГДАЖ БАЙНА.

Тус аяныг Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.
Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Тэр дундаа самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй гал тавьдаг шалтгааны улмаас өнгөрсөн жилд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байдаг.
"АЛДВАЛ ГАЛДАНА" аянаар дамжуулан иргэдэд ой, хээрийн түймрийн хор хохирол хэчнээн их болох, түймрээс урьдчилан сэргийлэх арга, мэдлэг мэдээллийг олгох зорилготой юм. Ойн хээрийн тухай хуулинд намар 09 сарын 20–оос 11 сарын 10 хүртэл хуурайшилт үүсдэг талаар нарийн тусгасан байдаг. Энэ хугацаанд иргэд аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, аль болох гал асаахгүй, асаасан бол бүрэн гүйцэт унтрааж, ой хээрийн түймрээс хамтдаа сэргийлэе.
 

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах