Үйл ажиллагааны тайлан   

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

   Цагдаагийн албаны тухай хуульд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 155 дугаартай тогтоолоор Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан.

   Иргэний зөвлөлийн гишүүдийн эрх зүйн байдлыг “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйл, Иргэний зөвлөлийн дүрмээр тус тус зохицуулсан байдаг. Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэйгээр ажилладаг.

 Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2022 онд “Хүний эрхийг дээдлэн үйл ажиллагаандаа иргэдийн оролцоо, дэвшилтэт технологийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хүний нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлж ажиллана” гэсэн зорилт дэвшүүлсэн нь Иргэний зөвлөлийн зорилго үйл ажиллагааны зорилттой уялдаж байгаад талархалтай хандаж байна. Иргэний зөвлөл нь 2022 оны ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. 

Төлөвлөгөөний дагуу дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа:

  1. Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг системчлэх зоррилгоор “Ажлын аргачлал” хийхээр “Залуу судлаачдын дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллаж байна.
  2. НЦУГ, ТЦА-ны Олон нийтийн цагдаагийн 2022 оны эхний хагас жилийн тайлан, дүн мэдээ нэгтгэлтэй танилцан энэ оны эхний хагас жилийн цалин урамшууллыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлүүлэхээр уламжлан ажиллаж байна.
  3. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудтай уулзалт зохион байгуулан Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, цалин хангамж болон бусад асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцсан уулзалтыг зохион байгууллаа.
  4. Цагдаагийн байгууллагад бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор “СИСТЕМТЭЙ /ЦЭГЦТЭЙ/ СЭТГЭЛГЭЭ, ТҮҮНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ” сургалтыг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын дарга, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, 21 аймгийн Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудын дунд тус тус зохион байгуулсан.
  5. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл Цагдаагийн алба хаагчдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзахад тэдний зүгээс дараах асуудлыг уламжилсан. Үүнд:
  • Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндийн үзлэг, оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд хийлгэх
  • Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгаа болох орон сууцны асуудалд онцгой нөхцөлт дэмжлэг үзүүлэх. Эдгээр асуудалд Иргэний зөвлөл хариуцлагатай хандан ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
  • Нийслэл дэх цэргийн ангид алба хааж буй цэргүүдэд Цагдаагийн албанд ажиллах нөхцөл, боломжийн талаар уулзалт зохион байгууллаа.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран:

  1. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны сар бүрийн тайлан мэдээг хүлээн авч танилцан ажиллаж байна.
  2. Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албанаас 2022 онд ажиллах олон нийтийн цагдаагийн орон тоо, урамшуулал, цалинг нэмэгдүүлэх саналын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор орон тоог 230 байхаар тогтоож, төрийн тусгай албан тушаалын цалинг ТТ-7.1 шатлалын дүн буюу 549.989 төгрөгөөр тооцон олгож байгааг ТТ-9.1 шатлалын дүнтэй дүйцүүлэн 641.363 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн.
  3. Нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцах уулзалт зохион байгуулсан.
  4. Нийслэлийн авто замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
  5. Иргэний зөвлөл “Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдын тусгай хувцас хэрэглэх журам”-д нийцүүлэн Олон нийтийн цагдаа нарт хавар, намрын улиралд өмсөх хувцасны асуудлыг Нийслэлийн ИТХ-аар шийдвэрлүүлсэн.

Тээврийн цагдаагийн албатай хамтран:

  1. Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын Олон нийтийн цагдаагийн ажилтны ажлын цагийг багасгах, ажлын ачааллыг бууруулах зорилгоор орон тоог 50 ажилтнаар нэмэгдүүлсэн.
  2. Тээврийн цагдаагийн албанаас санаачлан хэрэгжүүлж байгаа олон нийтэд хандсан ажил, арга хэмжээг бүх талаар бодлогын хэмжээнд дэмжин хамтарч ажилласан. Үүнд:
  • “Хүнлэг цагдаа-2”
  • “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр
  • “Бидний мэдэх цагдаа”
  • “Уусан үедээ бүү жолоод”
  • “Гэрлээр анхааруулъя”
  • “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
  1. Нийслэлийн Иргэний танхимд Тээврийн цагдаагийн албаны Олон нийтийн цагдаагийн ахлагч нарт сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  2. Тээврийн цагдаагийн албаны шөнийн эргүүлийн тасагтай тогтмол хамтран ажиллаж байна.
  3. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний зохицуулалтад шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэн ажиллалаа.

   Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлөөс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санал, санаачлагаа ажил хэрэг болгох, Цагдаагийн байгууллага–Иргэн хоорондын харилцаа холбоо, хандлагыг ойлгуулах, танин мэдүүлэх чиглэлд ажиллах болно.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах