Үйл ажиллагааны тайлан
- 2023-01-10
-
үзсэн (150)
-
share (0)
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД АЖЛАА ТАЙЛАГНАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦЛОО

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2023 онд бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний мэдээлэл, нийт гэмт хэргийн 87 орчим хувийг эзэлж буй хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан төлөвлөж ажиллах, Иргэний Зөвлөлийн гишүүдээс Цагдаагийн үйл ажиллагаа, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Нийслэлийн Иргэний Зөвлөлийн даргаар Г.Биндэръяа, гишүүдэд Д.Эрдэнэтуяа, Д.Долгион, Ж.Төгсжаргал, Г.Гэрэл, Д.Жаргалсайхан, Э.Дөлгөөн нар ажилладаг юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.6 дахь хэсэгт зааснаар Иргэний зөвлөл дараахь эрхтэй:
62.6.1.цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, санал өгөх;
62.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт болон гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
62.6.3.цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
62.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
62.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бүх шатны Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах;
62.6.6.цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулан өөрийн нутаг дэвсгэр дэх иргэд, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах.

Бусад санал асуулга харах