Мэдээлэл   

НЦУГ: Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

   Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийг ивээх сантай хамтран хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийг хэрэгжүүлж байна.
 
    Уг төслийн хүрээнд дүүргийн цагдаагийн газар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, эргүүлийн офицер, хэсгийн байцаагч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг чадавхжуулах модуль сургалт 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 
   Энэхүү сургалт нь 11 модуль бүхий бүлгийн зарчмаар нэг танхимд суулгаж байгаа нь бие биенээсээ туршлага, мэдээ мэдээллийг цаг алдахгүй солилцох, багаар ажиллах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нь зарим төрлийн сургалтаас онцлог юм.
 
 
 
САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах