Сэтгэл зүйн зөвөлгөө   

Уур бухимдалтайгаа тэмцэх арга

Хүний өдөр тутмын амьдралд тулгардаг нэг зүйл бол яах аргагүй уур бухимдал юм. Нийгмийн амьдралын хэв маягаас аваад гэр бүл, ажил төрөл, найз нөхөд, стресс дарамттай холбоотойгоор бидэнд уцаарлах бухимдах олон шалтгаанууд ар араасаа урган гарч ирдэг. Харин тэр болгонд бид уурлаж бухимдан, цөхрөнгөө барж өөрсдийн эрүүл мэндээ хохироосоор байдаг.

Уур бухимдал нь : Хүний олон төрлийн мэдрэмжийн нэг бөгөөд бидний хүсэл сонирхол, үйл ажиллагааны эсрэг саад бэрхшээл тохиолддогоос үүсэн гардаг сөрөг сэтгэл хөдлөл юм. Өөрөөр хэлбэл сэтгэлд үл нийцсэн хясаж боогдсон, давчидсан, үзэн ядаж өширсөн, хүчтэй хөөрөлд орж галзуу мэт аашлах тэр мөчид хүний биеийг эрхэндээ оруулдаг хар хүч гэж хэлж болно. Энэ байдлаасаа урган хүмүүс хэлэх ёсгүй үг, үйлдлийг хийж хүрээлэн байгаа хүмүүсээ хүртэл давхар бухимдалд оруулж эргээд засаж болхооргүй ч алдаа гаргаж болно шүү дээ.

Уур бухимдлыг хэрхэн зохицуулах вэ?

Хүний араатнаас ялгагдах нэг гайхамшигтай шинж чанар бол ухамсар юм. Бид уурлаж бухимдсан сэтгэгдлээ хэн нэгэнд балмадаар гаргаж бусдыг болон өөрийгөө сэтгэл зүй болоод эрүүл мэндийн талаас хохироохгүй байж болно.

· Уурлаж буй шалтгаанаа олох гээд үз. Хамгийн ойр дотны хүндээ хүмүүс хамгийн муухай зангаа гаргадгийг мартаж болохгүй.

· Ямар нөхцөл байдалд таны уур ихээр хүрдгийг бодоод үз. Тэр нөхцөл байдлаас зайлсхийж сурах хэрэгтэй.

· Уурлаж бухимдан, орчин тойрноо таагүй байдалд оруулсны дараа юу болохыг тооцоолж өөрийгөө хянаж сур.

· Таны бухимдаж уурласан орчинд хамт байх бусад хүмүүс давхар хамааралд орж тавгүй байдалд давхар ордгийг анхаар.

· Уур уцаар гэдэг бол цаг зуурын шинжтэй учир төдхөн та хэвийн байдалдаа орно гэдэгт итгэх хэрэгтэй.

· Зарим хүн би бамбай, зүрх, тархи, мэдрэлийн өвчтэй. Намайг уурлуулж болохгүй шүү гэх мэтээр бусдад анхааруулдаг. Хэдийгээр энэ нь өвчний клиник шинж ч гэсэн та өөрийгөө тайван байлгахад өөрөөилүү анхаарах ёстой. Тэр бүр хэрүүл маргаанд хутгалдан оролцохгүйг хичээ.

· Кофе их хэмжээгээр байнга уух нь зүрхний хэвийн үйл ажиллагааг алдуулдаг тул амархан бухимдахын нэг үндэс болдог. Гэхдээ ганцаараа уухаас аль болох зайлсхийх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.

· Хамаг муухай үгийг хэлж, хараал урсгаж байж тайвширна гэдэгтээ итгэлтэй байвал та хүнгүй ганцаараа байх боломжтой орчинд тэр үгсээ чангахан урсгаад үз. Бусдад бухимдлаа гаргах нь бухимдлыг дахин цааш нь дамжуулдаг гэдгийг цаг үргэлж санаж байх хэрэгтэй.Нохой сүүлээ гэдэг мэргэн үг байдаг шүү дээ.

· Цаг үргэлж ялих шалихгүй зүйлд бухимдаж өөрийгөө зовоох нь таны насыг багасгадаг. Ингээд ч зогсохгүй арьс тань хуурайшиж үрчилээ нэмэгдсээр үеийн хүмүүсээс оворжуу харагдан эцэст нь нэг л өдөр та өөрийгөө аймшигтай өтөлснөө мэдэрч харамсахад хүрнэ шүү дээ.

Та одоо бухимдалтай байгаа бол:

ü  Түрхэн зуур өөр зүйлрүү харж сатаар. Хэсэг хугацааны дараа бухимдуулсан зүйлээ эргэн харахад та дэмий л өөрийгөө ядрааснаа ч мэдэж болно шүү дээ.

ü  Нөхцөл байдлаа өөрчлөн болохгүй бол орхиод гараад яв. Өөр хэн нэгэнтэй сонирхолтой яриа өрнүүлж ч болно. Эргэж орж ирэхдээ та тайвширснаа анзаарах болно.

ü  Уйл эсвэл чанга хашгир. Үнэхээр хүнд нөхцөл байдалд та дотроо буглаад байгаа тэр таагүй мэдрэмжийг агаарт цацах мэт хоолой мэдэн хашгирч уйлах нь нэг талаараа тайтгарах арга болдог. Гэхдээ хэн нэгний өмнө орилж хашгичин байдаг хараалаа урсган, гаж авир гаргах нь тийм ч таатай биш шүү.

ü  Үгээ цөөлж ярианыхаа өнгийг өөрчил. Уцаарлан орилж байгаа хүнийг давахын тулд түүнээс илүү чанга орилж уцаарлах хэрэг гарна. Түүний оронд үгээ цөөлж ярианыхаа өнгийг өөрчлөөд үз. Нөхцөл байдал өөрчлөгдөх болно.

ü  Гүнзгий амьсгаа авах юмуу амьсгалын дасгал хий.

ü  Инээж хөхөр. Хошин шог үзэх, элдэв хөгжилтэй дурсамжаа нэхэн санахыг оролд. Бухимдсан нөхцөл байдлаа ямар нэг хөгжилтэй түүхтэй адилтган бодоод үз.

ü  Намуухан дуу, аяз, шувуудын жиргээ, усны хоржигнох чимээ сонс. Ямар нэг таатай дуу чимээ сонсголоор дамжин мэдрэлийн эсүүдийг амраах болон сэргээдэг.

ü  Ус хэрэглэ. Хүйтэн усанд гараа дүрж, нүүр хүзүүгээ мөн болж өгвөл цээжээ шавшиад үз. Ялангуяа хүзүү, гар хоёроо сайтар иллэг хийх юмуу үрж өгөх хэрэгтэй. Хоромхон зуурт тайвшрах болно.

ü  Гартаа жижиг алчуур бариад гүн амьсгаа авах хэрэгтэй. Тэгээд алчуураа бүх л хүчээрээ мушги. Гол нь хуурай алчуур байх хэрэгтэй шүү. Ингэж хамаг хүчээрээ мушгисны дараа шалруу чулуудангаа бүх биеэ сулла. Ялангуяа хүзүү, гараа суллах хэрэгтэй. Энэ энгийн дасгалыг хийсний дараа маш хурдан тайвширна. Туршаад үзээрэй………

Ухаант хүн өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг

  1. Зөвхөн өнөөдөр л би баяр баясгалантай байя. Энэ нь аз жаргал гадаад нөхцөл байдлаар биш бидний сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг удирдлага болгоно гэсэн үг.
  2. Зөвхөн өнөөдөр л би бүгдийг хүсэлдээ нийцүүлэх гэж махрах бус амьдралынхаа нөхцөл байдлыг тэр чигээр нь хүлээн авч ая занг нь таарулахыг хичээе.
  3. Зөвхөн өнөөдөр л би өөрийнхөө организмын төлөө санаа тавьж биеэ арчилж тордон эрүүл мэндээ хордуулахаа болъё.
  4. Зөвхөн өнөөдөр л би оюун санааны хувьд залхуурч байдгаа орхин, өөр ямар нэгэн хэрэгтэй зүйл олж уншая
  5. Зөвхөн өнөөдөр л би зан суртахуунаа засая. Үүний тулд үргэлж хэлдэг хараалаа ерөөлөөр сольж хэн нэгэнд ач тустай зүйл хийе.
  6. Зөвхөн өнөөдөр л би сайхан ааш зантай байя. Цэвэр цэмцгэр хувцаслаж, даруухан байж. Хэнийг ч үл шүүмжлэж, хэн нэгнийг захирч зандрахгүй байхыг хичээе.
  7. Зөвхөн өнөөдөр л би ажлаа төлөвлөе. Тэр хөтөлбөрөө яв цав мөрдөхгүй ч гэсэн энэ нь яарах, шийдмэг бус байх аюулаас намайг ангижруулах болно.
  8. Зөвхөн өнөөдөр л хагас цагаар тайван байж биеэ амраая.
  9. Зөвхөн өнөөдөр л би айж эмээхгүй байх юм шүү. Буруу сэтгэхүй, түгшүүр мэдрэлийн ядаргаанд хүргэдэг.

10. Зөвхөн өнөөдөр л би энэ өдрийнхөөр амьдрахыг хичээе. Амьдралын бүх асуудлыг нэг дор шийдэх гэдгээ больж нэгж хугацаанд нэгж ажлыг хийе.

Танд хоромхон инээд бэлэглье!

Анагаахын их сургуулийн хичээлийн танхимд хичээл орж байна.

- Профессор асуув : Зүрх юунд байрладаг вэ?

- Оюутан: Цээжний зүүн хэсэгт

- Профессор: Буруу байна. Зүрх уутанцарт байрладаг.

Оюутан : Профессороо тэгвэл таныг одоо ангид зогсож байна гэхүү дотоожин дотроо зогсож байна гэхүү?

“Ууртай хүнээс имээж цэрвэдэг, ухаантай хүнийг хүндэтгэн хүрээлдэг”

“Бухимдан уурлах үедээ бусдад мунхаг үгийг бүү хэл : Санаандгүй унагасан нэг үг ч хүнийг үхүүлж болно”

САНАЛ АСУУЛГА   
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ ҮЕДЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, БОЛОН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХЭР АЖИЛЛАДАГ ВЭ?
Санал өгсөн нийт хүн (157)
  • Маш сайн
  • Боломжийн сайн
  • Дунд зэрэг
  • Тааруухан

Бусад санал асуулга харах